Ийм нэг цомог нээлээ. Монгол охид залуучуудынхаа зурагыг оруулаад постлодог үгнүүдээсээ дэвсэж оруулж байхаар шийдлээ. Та нар ч бас зурагаа өгч болно шүү......
Ганц бие, залуухан, сайхан эмэгтэй байвал гоёж гангалахаас өөрийг мэдэхгүй, гунхсан тунхсан, ааштай, аальгүй зэргээр цоллож аягүй бол айлын нөхөр эргүүлж яваа гэж ам уралдан жиг жуг гэлцэнэ.
30 хүртлээ хүүхэд гаргаагүй явбал арай л амилсан шулам болдог гэх нь холгүй цэрвэж ярина, харна...Найзаасаа хүртэл нөхрөө харамлаж, хүүхдээ гайхуулж, төрөөгүй эмэгтэйг ертөнцийн муухайтай жишиж тэнэглэнэ.
Хүнтэй сууж хүүхэд гаргасан хойноо ч өөрийгөө тордоод, биеэ сайхан авч яваад ирэхээр...нөхөртэй юм байж хэндээ сайхан харагдах гэдэг байнаа...гэж ирээ л бас муулна.
Бодлоор нь бол үс гэзгээ ч янзлахгүй, өсгийтэй гутал, бариу даашинзыг мартаад чигээрээ авгай стильтэй болох хэрэгтэй...
Энэ мэтчилэн дэндүү давчуухан бодох дүү минь, бүсгүй минь, эгч минь та өөрийгөө толинд хар..
Эмэгтэй хүн гэдэг зөвхөн бусдын нүдийг баясгах гэж, бусдыг чимэх гэж, бусдыг хайрлаж халамжлах гэж төрөөгүй...Өөрөө өөртөө таалагдах, өөрийгөө хайрлах, өөрөөрөө бахархах сэтгэлтэй байх эрхтэй..тийм учиртай..тэгж гэмээнэ бусдад илүү сайхныг түгээнэ шүү дээ...
Өөртөө зориулж өглөө эртлэн босоод, үс зүсээ тухтайхан янзлаад, хүссэнээрээ хувцаслаад, хайртай өндөр өсгийтөө өмсөөд, үнэртэн сүрчигээ түрхээд, сайхан зүйл бодож нэг инээмсэглээд, дуртай дуугаа аялаад гэрээсээ гар л даа бүсгүй минь...
Магадгүй өөртөө итгэлтэй байдлаас өрөөл бусдыг илүүчилж харахгүй байх, муулахгүй байх, өрөөсгөл дүгнэхгүй байх дархлаа тогтдог байх...
Амжилт хүсье сайхан бүсгүй минь...