Дараа жилээс өвлийн улиралд хүүхдээ аваад Дарханд аав, ээж дээрээ 4 сар өвөлжиж байхаас. Сургуульд ортол цэцэрлэгт бол төлбөр өгөөд ч хамаагүй эрүүл л байлгая. Ер нь тэгээд ийм их утаан дунд урд нь хүн төрлөхтөн олон жилээр амьдарч байсан ч юм уу үгүй ч юм уу. Үр нөлөө нь ямар байдгийг хэмжсэн ч юм уу үгүй ч юм уу. Саяны хүүхдүүдийн хорт хавдрын мэдээ бол үнэндээ эмзэглүүлж чадлаа. Ядаж багадаа эрүүл өсвөл дархлаа нь ядаж дээр байна биз. Сургууль боловсрол гэх үед нь харин УБ гайгүй болдог юм уу яадаг юм. Хувь хүний хөгжил, боловсрол бол эрүүл мэнд, амь насны дараа орно. Би энд ингэж мянга ажиллаад, хүүхэд маань мянга боловсроод эрүүл биегүй, урт насгүй бол бусад нь үнэндээ ямар хэрэгтэй, ямар утга учиртай байх юм бэ?!
Хөрс, ус агаар гээд бохирдолгүй зүйл алга. Үнэндээ хотоос гараад амьдрах боломж муу л гэнэ. Тэр их цуглуулж олсон мөнгө чинь хүүхдийн тань эрүүл мэндээс чухал юм уу? Ядаж өвөлдөө. Ядаж сургуульд ортол нь.